Хэрэгжсэн төсөл

 

2005-2006 онд “Американ дэнж-1” хотхоны 15 давхар 40 айлын, 10 давхар  65 айлын, 6 давхар 12 айлын орон сууц, 4 давхар үйлчилгээний төв бүхий цогцолбор хотхоныг барьж ашиглалтанд оруулсан.

 

2008 оноос “Американ дэнж-2”  хотхоны 198 айлын 17 давхар орон сууц, 10 айлын 5 давхар элит орон сууц, 90 автомашины гараж, гадна тохижилт бүхий орон сууцны цогцолбор барилгын угсралтын ажлыг эхлүүлэн 2009 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан.

 

          Орон сууцны барилгын хамгийн өндөрт тооцогдох 15, 17 давхар бүхий 400-д айлын хотхоныг “Тэдмэнт” ХХК нь өөрийн хүч хөрөнгөөр босгож компаний нэрийн хуудас болгосон “Американ дэнж-2”  хотхон нь бид бүхний бахархал юм.